“60 тэрбум”-аар нээлттэй сонсгол явуулахыг 19 гишүүн дэмжжээ

2018-06-28 Парламент


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Одоогоор нээлттэй сонсголыг нийт 19 гишүүн дэмжээд байгаа юм. Тиймээс уг асуудлаар нээлттэй сонсгол хийх саналаа тэрбээр УИХ-ын даргад өргөн барихаар болсноо мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, “Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол явуулах эрхтэй” болдог юм.

Тус нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, С.Жавхлан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Нарантуяа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Солтан, А.Сүхбат, Х.Нямбаатар, Л.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд дэмжиж буй юм.

 

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.