“Үүлэн хээтэй орчлон” кино театруудаар гарч эхэллээ

2018-06-25 Амрах агшин

Найруулагч Г.Бадамрагчаагийн бүтээл “Үүлэн хээтэй орчлон” адал явдалт уран сайхны кино “Тэнгис” кино театрын дэлгэцнээ өдөр бүр гарч эхэллээ.

Тус киноны зохиолыг зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ижил нэрт романаас сэдэвлэн бичсэн бөгөөд гол дүр Сугар хатны дүрд жүжигчин Р.Анхням тогложээ.

Учир нь олдохгүй тайлагдашгүй нууц аллагууд, тэдгээрийн зангилааг тайлахаар яваа мөрч түшмэл, түүний хайр дурлалын тухай энэхүү бүтээлд өгүүлнэ.

Мөрч түшмэл Бадрахад цагдаагийн алба хаагч, залуу жүжигчин Т.Анхбаяр тоглосон бол хайртай бүсгүй Хулангоогийн дүрд залуу жүжигчин Ж.Гүнжидмаа тогложээ.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.