УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай болон Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж мөн С.Зориг агсны гэргий Б.Булганы захидлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ:
Хаврын чуулган долоо дугаар сарын 10 гээд дуусна. Энэ чуулганаар эрх баригч нам хэдхэн хүний эрх ашгийг хамгаалсан хуулийн төслийг батлуулахаар улайрч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барилаа. Засгийн газар болон түүний харъяа байгууллагууд, орон нутгийн байгууллагуудыг Захиргааны хяналтын шүүхээс гаргах хууль өргөн барьсан нь дээрх байгуулагуудад дур зоргоороо авирлах боломж олгож, ардчиллаас ухарсан, хүний эрхийг үл ойшоосон алхам болж байна гэж үзэж байна.
Иймд хуулийн төсөл оруулж ирсэн Засгийн газрын нөхөд, Хууль зүйн сайдад хандаж, нэг зүйл хэлье. 1992 оныҮндсэн хуульд “төрөлжсөн шүүх байгуулж болно” гэсэн заалтыг анх удаа оруулж ирсэн.2004 онд Монгол Улс түүхэндээ анх удаа Захиргааны шүүх байгуулсан юм. Энэ шүүх байгуулагдсанаар Засгийн газар болон захиргааны байгууллагуудын хууль бус, хүний эрх зөрчсөн шийдвэрүүдийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх боломжтой болсон. Өнгөрсөн хугацаанд Захиргааны шүүх Засгийн газрын дураараа авирлалтыг таслан зогсоож, амжилттай ажиллаж байгаа гэж би дүгнэж байгаа гэсэн юм.
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.