“Олон улсын балет” анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа

2018-06-7 Амрах агшин

Монголын балетын бүжгийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор “Олон Улсын Балет” тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Уг тэмцээнд оролцох гадаадын уран бүтээлчдийг http://mongolianballet.com цахим хаягаар, харин дотоодын оролцогчдоо “Монголын балет хөгжлийн сан”-гийн байранд 3 насны ангиллаар бүртгэв. Тэмцээн нийт 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд дотоодын оролцогчдын эхний шатны шалгаруулалт 2018 оны 05 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд, гадаадын уран бүтээлчдийн шалгаруулалтыг 05 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион боллоо. Энэ жилийн “Олон Улсын Балет” тэмцээнд нийт дотоодын 150 гаруй, ОХУ-н Якут, Буриад, БНСУ, Сингапур, Япон, БНХАУ-уудын 30 гаруй бүжигчид оролцож туршлага солилцон шилдгээ шалгаруулж дараагийн шатанд өрсөлдлөө. Тус тэмцээний шагнал гардуулах ёслол 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр УДБЭТ болж өндөрлөлөө гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

12-14 насны Pre Junior төрөл

Медал Нэр Үндэс
Алт Joo Young Kwon Солонгос
Мөнгө Ju A Kim Солонгос
Мөнгө Emily Koe Сингапур
Хүрэл Б.Хулан Монгол
Хүрэл Young Yee Joey Lum Сингапур
Хүрэл Ji An Kim Солонгос
Тусгай байр А.Баяржавхлан Монгол
Тусгай байр Ivan Odintsov Орос,Якут

 

15-18 насны Junior төрөл

      Junior/эмэгтэй/           Junior/эрэгтэй/    
Медал Нэр Үндэс Медал Нэр Үндэс
Алт Б.Марал Монгол Алт О.Даваадорж Монгол
Мөнгө Elizaveta Boruleva Буриад Мөнгө Erdem Sandakov Буриад
Хүрэл Э.Уянга Монгол Хүрэл Sergey Ugrumov Буриад
Тусгай байр Alexandra Bogdanova Буриад Тусгай байр Vladimir Ermolaev Буриад,

 

19-29 насны Senior төрөл

Senior/эрэгтэй/   Senior/эмэгтэй/    
Нэр Үндэс Медал Нэр Үндэс
Timur Demchikov /алт/ Буриад Grand Prix О.Анужин Монгол
Subedei Dangyt /алт/ Буриад алт Sasaki Mana Япон
О.Хатанбаатар/мөнгө/ Монгол мөнгө Saki Tokusima Япон
Д.Нацагдорж/ мөнгө/ Монгол хүрэл О.Олонбаяр Монгол
Shota Onodera/мөнгө/ Япон хүрэл Ц.Хишигжаргал Монгол
А.Тэмүүлэн Монгол Тусгай байр Ji Eon Kim Солонгос
Chacott шагнал Yulia Banzaraktsaeva Буриад,

Орчин үе /Contemporary/

Медал Нэр Үндэс
Алт Ou Rui Шьямен,Хятад
Мөнгө Ё.Дамчаабадгар Монгол
Хүрэл Timur Dymchikov Буриад,Орос
Хүрэл Д.Нацагдорж Монгол
Хүрэл Ц.Хишигжаргал Монгол

 

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.