Малчдад “Монбиовит” эмийг төлбөргүй олгоно

2018-04-3 Мэдээ, мэдээлэл

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өвөлжилт, хаваржилтын хүнд нөхцөл байдлыг харгалзан “Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “Малчдаа дэмжье” 45 хоногийн аяныг зарлажээ. Мөн малчдад нэн шаардлагатай байгаа “Монбиовит” эмийг үнэ төлбөргүйгээр олгохоор болсон байна. 200 граммын савлагаатай тус  эм нь малын гэдэс ходоодны хямрал, чацга алдалтаас урьдчилан сэргийлэх зориулалттай аж.

3400 ширхэг эмийг сумдын Хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан малчдад үнэ төлбөргүй нийлүүлэх гэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.