Өнгөрөгч долоо хоногт найман аймагт малын гоц халдварт өвчин бүртгэгджээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн нэг үхэр (2017.03.12-ны өдөр) халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд боом өвчин болох нь тогтоогдсон байна. Мөн тус аймгийн Бууцагаан сумын Баянбүрд  багийн Уулзварын бууц гэдэг газар малчин Б-гийн нэг үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжилүүлэхэд боом өвчин байжээ.
Түүнчлэн Төв аймгийн Баянцагаан, Баян-Айраг багийн Улигт гэдэг газар болон Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн Халзангийн-Энгэрт хонины цэцэг өвчин бүртгэгджээ.Мөн Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн Жирэмд Б-гийн хоёр хонь, Г-гийн гурван хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнд холбогдох газраар шинжлүүлэхэд хонины цэцэг өвчин болох нь тогтоогджээ.

Цаашлаад, Хөвсгөл болон Завхан, Архангай, Увс, Өмнөговь аймагт галзуу өвчин болох нь тус тус тогтоогдсон байна.

О.Соёмбо