Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 16.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 826 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 573.9 (8.5%) тэрбум төгрөг (бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 191.8 (9.7%) тэрбум төгрөг), бүтээгдэхүүний цэвэр татвар 259.1 (18.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 17.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 821.2 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд экспорт 1.5 (13.4%) их наяд төгрөг, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал 1.1 (32.8%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Аж Үйлдвэр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны нэгдүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 168.9 (18.1%) төгрөгөөр өслөө.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрэл өмнөх оны мөн үеэс 124.4 (18.5%) төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 70.7 (33.2%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 49.4 (13.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны нэгдүгээр сард 1.3 их наяд төгрөгт хүрч, 961.7 тэрбум төгрөг буюу 72.9 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.
Дотоод худалдаа
Улсын хэмжээнд 2017 онд нийт 77,1 мянган ААН байгууллага, үүнээс 29.9 (38.7%) мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна. Худалдааны салбарын нийт борлуулалт 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж өмнөх оноос 2.4 (18.4%) их наяд төгрөгөөр өсчээ. Өмнөх оноос жижиглэн худалдааны борлуулалт 245.0 (4.1%) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааных 2184.9 (30.3%) тэрбум төгрөгөөр өслөө. Худалдааны салбарын борлуулалтын 92.9 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.
Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 785.0 сая ам.доллар, үүнээс экспорт 423.8 сая ам.доллар, импорт 361.1 сая ам.доллар хүрлээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 73.3 (11.2%) сая ам.доллар, үүнээс импорт 84.0 (30.3%) сая ам.доллараар өсч, экспорт 4.7 сая ам.доллараар (1.1%) буурсан байна.
Экспорт 2017 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 4.7 сая ам.доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 23.7 сая ам.доллар, үүнээс нүүрсний экспорт 31.2 сая ам.доллараар буурахад голлон нөлөөлсөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 84.0 (30.3%) сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 19.0 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 15.1 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг эд анги 15.5 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 13.3 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 8,9 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.