Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусанд суурилагдсан мөнгөний хайрцгийг хураахаар болжээ. Учир нь цахим картгүй иргэд дээрх мөнгөний хайрцагт төлбөрөө хийхдээ дутуу хийдэг болсон байна. Үүнээс болж, автобус компаниуд багагүй хохирол амсах болсон, мөн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим картын үйлчилгээ нэвтрүүлээд хоёр жил шахам болж буй тул мөнгөний хайрцгийг хураах шийдвэрт хүрсэн аж.
Зарим нийтийн тээврийн компаниуд зорчигчдод хяналт тавих зорилгоор хянагч ажиллуулдаг ч өдөр бүр ийм хяналт тавьж чаддаггүй. Тиймээс дээрх шийдвэрт хүрчээ.
Нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж зөвхөн цахим картаар төлбөрөө хийх юм байна.