Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 2012 оны зургадугаар сард 4.5 их наяд төгрөг байсан бол 2016 оны зургадугаар сард нийт 16.6 их наядад хүрчээ.
Тодруулбал, гадаадаас цэвэр дүнгээр 2.6 их наядын зээл авч, дотоодод 2.6 их наяд, гадаадад 4.3 их наяд төгрөгийн бонд гаргасан байна. Түүнчлэн хоёр их наядын өрийн баталгаа, 437.9 тэрбум төгрөгийн концессийн гэрээ байгуулж, 595.2 тэрбум төгрөгийн векселийн үүрэг хүлээсэн үе байв.
Тэгвэл 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 4.9 орчим хувьд хүрэх төлөвтэй, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2016 онтой харьцуулахад 24.1 хувь буюу 1.4 их наяд төгрөгөөр өсч, орлогын төлөвлөгөө 660.0 тэрбум төгрөгөөр давж байна. Гадаад худалдааны эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл нь 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, 2016 онтой харьцуулахад 19.7 хувиар сайжирчээ.Гадаад валютын албан нөөц 2016 оны жилийн эцэст 1.3 тэрбум байсан бол одоо гурван тэрбум ам.долларт хүрсэн байна.