Урд хөршид хоёр га газар эзэмшүүлэх асуудал эцсийн хэлэлцүүлэгт шилжлээ

2018-01-25 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тогтоолын төслийг дэмжлээ. 

Тодруулбал, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газартай харилцан адил байх зарчмыг баримтлан БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газарт хоёр га газар эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Сүлд” багийн хоёр га газрыг 70 жилийн хугацаанд эзэмшүүлнэ гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуучин хууль нь яагаад болохгүй байгаа юм бэ. Нэг нам гарч ирэхээрээ л хууль өөрчлөөд, ард түмнээр тоглоод байх юм. Одоо шинэ хууль гарахаар гэрчилгээнүүдийг дахиад солих уу. Эсвэл Улсын бүртгэлийн харьяа газрууд солигдох уу. Хэний бизнес яваад байна вэ? ” хэмээж байсан юм.

 

Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Сүүлийн гурван жилийн дотор 177 мянган лавлагаа олгосон. Энэ мэдээллийг онлайнаар өгдөг болно. Өөрөөр хэлбэл, дээрх 177 мянган иргэн бүртгэлийн төв дээр ирэх шаардлагагүй болно. Мөн таван төрлийн бичиг баримтын хуулбарыг шаардахгүй болохюм. Үүнд, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг багтаж байгаа” хэмээн тодрууллаа.

 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Сүртэй зардал нэмэгдээд байх юм байхгүй. Иргэний үнэмлэх 2002 онд шинэчлэгдсэн. Гадаад паспортын тухайд 2015 оноос загварыг нь өөрчлөх шийдвэр гарсан. Гадаадад ихээхэн хэмжээний бэлдэц хэвлүүлэх гээд мөнгийг нь төлчихсөн байгаа” гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.