Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр өглөө Сангийн яаманд ажиллаж, Чингис бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулах гүйлгээ хийв. Тус бондыг манай улс 2012 онд гаргасан билээ.
Тодруулбал, манай Засгийн газраас нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр арилжаалсан. Энэхүү Чингис бонд 2018 онд төлөгдөх 500 сая ам.доллар, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.доллараас бүрдсэн. Үүнээс Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөр энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэй байсан юм. Ийнхүү Монгол Улс төлөвлөгөөний дагуу Чингис бондын өрөө төлөх гүйлгээг баталгаажууллаа.
Энэ үеэр Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт “Эдийн засгийн өсөлт 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.8 хувийн өсөлттэй байна. Дараагийн үзүүлэлт бол Монгол Улсын экспортын хэмжээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрсэн байгаа. Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1.9 тэрбум ам.доллар боллоо. Үүнтэй уялдаад гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл гадаадын хөрөнгө оруулалт 2 дахин нэмэгдсэн. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хандивлагч байгууллагуудын санхүүжилт цаг хугацаандаа орж ирсэн нь нөлөөлсөн байна. Цаашид Сангийн яам санхүүжилтийг маш шуурхай хийх бодлого барьж байна.
Улсын төсвийн өөрийнх нь дансны үлдэгдэл сүүлийн 5 жилд анх удаа 405 тэрбум төгрөг гарсан. Нийт дүнгээрээ улсын төсвийн мөнгөн хөрөнгө 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Монгол Улсын өрийн дарамтыг бууруулахын тулд шинэ Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулах тодорхой ажлуудыг эрчимтэйгээр зохион байгуулж байна” гэдгийг тодруулав.
А.Уянга
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87386
30526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.