Хөгжлийн банк 2017 оны тайлангаа гаргажээ. Үүнтэй холбогдуулан тус банкны удирдлагууд мэдээлэл хийлээ. Хөгжлийн банк 2017 оны эхэнд хүндхэн байдалд байсан юм. Учир нь, 580 сая ам.долларын эргэн төлөлт нь зөвхөн Хөгжлийн банкны удирдлагууд төдийгүй Засгийн газрын толгойны өвчин болоод байлаа. Харин Засгийн газар бонд гаргаж байж 580 сая ам.долларын өрийг төлсөн юм. Мөн УИХ Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулснаар ирээдүйд учирч болох эрсдэл нь буурсан. Хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор тус банк дэргэдээ хоёр охин компани байгуулан ажиллаж байгаа ажээ. Нэг компани нь лизингийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд томоохон төслүүдийг тенхик хэрэгслээр хангах юм байна.
Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн эргэн төлөлт 80 хувьтай байгааг тус банкны дэд захирал Ч.Энхбат хэллээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад зээлийн эргэн төлөлт нь нэмэгдэж байгаа ч илүү сайжруулах шаардлагатай гэж үзжээ. Улмаар өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг гаргаж зээлийн эргэн төлөлт болон зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхийг шалгах шийдвэр гаргасан байна. Засгийн газрын энэхүү шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ирэх оны хоёрдугаар сард дүгнэлтээ гаргах үүрэг хүлээжээ.
Хөгжлийн банк ирэх онд 260 сая ам.долларын гадаад зээл төлөх ёстойг тус банкны захирал Б.Батбаяр хэлж байлаа. Мөн тэрээр энэ зээлийг төлөхөд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй гэдгийг ч онцолсон юм. Энэ онд 796.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрчээ. Мөн зээлдэгчдээс хүүгийн төлбөр 163.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна. Ирэх онд зээлийн үндсэн төлбөрт 800, хүүгийн төлбөрт 170 тэрбум төгрөг төвлөрнө гэж төлөвлөжээ. Тиймээс гадаад зээлийн эргэн төлөлтдөө санаа зовохгүй байгаа бололтой.
16 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.