Нэгэн өвгөн нас барав. Түүний нохой шарилных нь хажууд хэвтсээр мөн нас баржээ. Өвгөний сүнс тэнгэрт очоод ДИВААЖИН гэсэн хаалганы өмнө зогсож байх юм гэнэ, нохойных нь сүнс мэдээж хажууд нь хамт.
Харин хаалганы дээр “НОХОЙТОЙ ОРОХЫГ ХОРИГЛОНО” гэсэн бичиг байсан болохоор өвгөн орсонгүй, цааш өнгөрөн явжээ.
Хэсэг явсны эцэст бас нэгэн хаалга байв. Ямар ч хаяг алга, харин нэг настай хүн сууж байжээ. Өвгөн түүнээс ямар учиртай хаалга болохыг асуувал ДИВААЖИН-гийн хаалга гэж гэнэ. Нохойтой орж болох эсэхийг лавлавал “БОЛНО” гэжээ.
Өмнө нь таарсан хаалганы тухай асуутал :
-Тэр чинь ТАМ-ын хаалга, ДИВААЖИН-гийн хаалга хүртэл “НӨХРӨӨ” орхидоггүй хүн л явж чаддаг гэж хариулжээ. НӨХӨРЛӨЛӨӨ эрхэмлэж яваарай
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.