Монголчуудын эрүүл энхийн манаач нь “шар тос” байжээ

2017-12-15 Мэдээ мэдээлэл

Монголчууд яагаад шар тосыг хүнсэндээ өргөн хэрэглэдэг байсан бэ. Шар тос нь А, Е аминдэм, антиоксидантаар маш баялаг. Антиоксидант нь чөлөөт радикалтай тэмцэж, зүрх судас, дархлалын системд сайнаар нөлөөлдөг байна. Мөн арьсны нөхөн төлжилтийг хурдасгадаг гээд олон төрлийн ашигтай. Эрт дээр үеэс эрүүл мэндийн манаач болсоор иржээ.  Ингээд яагаад шар тос хэрэглэх шаардлагатай шалтгаануудыг хүргэе.

  • Шар тос нь бусад тосноос илүү өндөр 160-190°С хэмд хүртэл тэсвэрлэх чадвартай байдаг учир хоол хийхэд бусад тосноос илүү тохиромжтой байдаг.
  • Сайхан амттай. Шар тос нь бусад тосыг бодвол илүү өтгөн, сайн шүүгдсэн байдаг. Хоолонд маш гоё амт оруулдаг.
  • Хадгалалтын хугацаа урт. Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог.
  • Шингэц хурдан. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.
  • Дархлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.
  • Холестринийг бууруулна. Шар тосонд агуулагддаг холбосон линолений хүчил нь биен дэх холестерины түвшин болон триглицеридийн түвшинг багасгадаг.
  • Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг гэж Аюурведийн эмч Васант Лант зөвлөж байна.
  • Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.
  • Үрэвслийн эсрэг. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.
  •  Жин хасна. Шар тосон дахь линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй.
  •  Өвдөлт багатай, хялбар төрөхөд туслана. Төрөх дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдэд маань өвдөлт мэдрэгдээд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл эмнэлэг рүү явахаасаа өмнө нэг халбага шар тос халаагаад идвэл илүү хялбар, өвдөлт багатай төрдөг байна.
  • Арьсыг өнгөлөг болгоно. Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.
  • Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна. Шар тосонд ихээр агуулагдах холбосон “линол”-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ. Шар тос нь усгүй болсон байдаг учир түүнийг хөргөгчинд хадгалах хэрэггүй бөгөөд харин битүү уутанд хадгалах хэрэгтэй. Энгийн маслыг орлох гайхалтай бүтээгдэхүүн болж өгдөг бөгөөд А, Е, Д амин дэмээр баялаг байдаг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.