“Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-г дэлхийн олон улс, орнуудад явуулсан бөгөөд манай улсад уг судалгааг хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байна гэх дүн гарсан байна.
Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байгааг доорх судалгаанаас харж болох юм.
10 сурагч тутмын нэг нь хэт илүүдэл жинтэй байна.
6-11 насны сурагчдын 28.6 хувь илүүдэл жин, таргалалттай. Таван сурагч тутмын хоёр нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг.
Таван сурагч тутмын 1 нь амиа хорлох талаар бодож байжээ.
Өсвөр насныхны дунд явуулсан аман болон бичгийн судалгаагаар амиа хорлохыг таван сурагч тутмын нэг нь төлөвлөж байсан ба түүнээс олон удаа “АМИА ХОРЛОХЫГ ОРОЛДСОН” гэж хариулжээ.
15-19 насны охидын төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд бараг хоёр дахин өссөн байна.
2016 онд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 15-24 насныхны үр хөндөлт 4228 байжээ.
2016 оны байдлаар нийт халдварт өвчний хоёрдугаарт бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/ бүртгэгдсэн аж.
БЗДХ-аар өвчлөгсдийн 11.9 хувь 15-19 насных, 29.3 хувь нь 20-24 насныхан байна.
Түүнчлэн нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 15-24 насны эмэгтэйчүүдийн 95.9 хувь жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн талаар мэддэг. Гэхдээ хэрэглэх нь бага гэжээ.
2016 онд шинээр илэрсэн сүрьеэтэй өвчтөний 64.0 хувийг 15 дээш насныхан эзэлж байгаагаас 0-15 насны хүүхдийн өвчлөл нь 13.0 хувийг эзэлж байна.
Осол гэмтлээс үүдэлтэй нас баралтын 19.9 хувийг зам тээврийн осол, 18.5 хувийг амиа хорлолт, 15 хувийг 0-19 насны хүүхэд, 8.1 хувийг бусдад шалтгаан эзэлж байна.
13-15 насны сурагчдын 14.3 хувь, хөвгүүдийн 20.3 хувь, охидын 8.3 хувь ямар нэгэн байдлаар тамхи хэрэглэж байсан гэжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.