Жилээс жилд малчдын орлого буурч, уламжлалт мал аж ахуйн салбар уналтад ороход хүрэх нь. Жилдээ ганц удаа төвөггүйхэн орлого бүрдүүлж, бүтэн жилийнхээ амьжиргааныхаа 50 хувийг бүрдүүлдэг ноолуурын ханш энэ жил навс унасан нь малчдад хүнд тусч байна.
Өнөөдрийн байдлаар ноолуурын ханш кг тутамдаа 80 мянган төгрөгөөс эхэлж буй юм. Өнгөрөгч онд аймгуудад кг нь 185 мянган төгрөгөөс эхэлж байсан. Энэ нь ноолуурын гарцаас шалтгаалан аймгуудын ноолуурын үнэ өөр өөр байдагтай холбоотой. Энэ жилийн тухайд ноолуурын үнэ тогтворгүй, 150 мянган төгрөгөөс илүү өсөхгүй гэдгийг худалдаачид хэлж байна. Учир нь Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасан нь ноолуурын борлуулалтад эрс нөлөөлж, үнэ унах шалтгаан болсон.
Цаашлаад үхрийн шир, хонины нэхий, өлөн гээд хэд арван төгрөг болдог бүхнийг нь урагшаа гаргахыг хориглосноор бас л үнэгүйдэж, хогийн цэг дээр хаягдах болсоор удаж байна.
Ер нь малчдын хөдөлмөрийн үнэлэмж, орлого, нийгмийн асуудал нь малынхаа ашиг шимтэй уялддаг. Учир нь малчин өрхийн орлого бол малын түүхий эд юм. Тэр ч утгаараа малчин өрхийн орлогын бүтцийн дийлэнх буюу 66.8 хувь нь мал аж ахуй, малын гаралтай түүхий эд байдаг. Гэтэл төр засгаас бүгдийг боомилж, малчдад мөнгө болгох юу үлдэв…
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
2025-04-24
87705
31628
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.