Монгол Улс: Аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

2 цагийн өмнө slider


Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний найман сарын байдлаар аюулт үзэгдэл болон ослын 3828 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 155 дуудлагаар өссөн аж. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 4018 хүн нэрвэгдсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Харин нийт бүртгэгдсэн аюулт ослын улмаас эхний найман сард 44.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн 2025 оны эхний найман сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 222 хүн ам насаа алдсан байна.

Тухайлбал, 2025 оны наймдугаар сард ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэлтэй холбоотой 101 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 48 удаа болж, биологийн гаралтай аюулт үзэгдэл 22 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 3657 удаа тус тус бүртгэгдсэн байна.

Харин улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.08-09.14/ нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан юм. Нийт дуудлагын 51 нь объектын гал түймэр, хоёр нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, нэг нь газар хөдлөлт, арав нь гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт ослын дуудлага байна.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.