УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Уг хуулийн төсөл батлагдсанаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжтой болж байгаа юм. Энэхүү хуулийн төслийг одоогоос жилийн өмнө тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өргөн барьж байлаа. УИХ дахь сөрөг хүчин “МАН гишүүдээ төрийн албанд давхар ажиллуулах нь. ИТХ-ын төвшинд давхар дээл бий болголоо” хэмээн эсэргүүцэж байсан юм. Гэвч энэ удаагийн парламентад ийнхүү мөрдөж дагах хууль болон батлагдлаа.
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87384
30521
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.