Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна

2017-12-4 Банк, санхүү

Өнгөрсөн 2013 оны зургадугаар сараас хойш 90 орчим мянган айл өрх ипотекийн зээлд хамрагджээ.

Орон сууцны жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна.

Зээлийн журам өөрчлөгдсөн нөхцөлд 30 хувийн урьдчилгаа 20 хувь болж буурах боломжтой гэж үзэж байгаа аж. Мөн ипотекийн зээлийг арилжааны банкаар дамжжлах уу, үгүй юу  гэдэг асуудал ч хөндөгдөх юм байна.

Одоо Монголбанкнаас жилийн дөрвөн хувийн хүүтэй мөнгө арилжааны банкуудад зээлж байгаа. Үүн дээр дөрвөн хувийг нэмж арилжааны банкууд найман хувийн зээл олгож буй юм. Гэхдээ ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдэх шаардлага үүсээд байгаа аж.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.