Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотойгоор хоёрдугаар сарын 22-ны өдөр баривчилж, цагдан хорих 461-р ангид саатуулсан билээ. Тэднийг сэжигтнээр тооцон түр саатуулах хуулийн хугацаа өнөөдөр /2017.03.07/ дуусгавар болж буй. Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Гарамгайбаатар, Н.Батбаярыг суллах шийдвэр гаргалаа.
Уг нь Нийслэлийн Прокурорын газраас Н.Батбаярыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих саналыг гаргасан байсан юм. Харин өнөөдөр Прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр цаг орчим хэлэлцэж, Н.Батбаярын биеийн байдлыг харгалзан прокурорын саналыг түдгэлзүүлжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр суллагдаж байгаа юм.
Р.Гэрэлсүх
87350
30345
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.