18 компанийн хувьцааны ханш өслөө

2017-11-24 Ханш

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 969,358 ширхэг хувьцаа арилжсанаас 18 компанийн хувьцааны ханш өслөө.

Ингэснээр найман компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Жуулчин Говь” ХК /JGV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол “Материалимпекс” ХК-ийн /MIE/ ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 12.9 сая төгрөгөөр арилжаалав.

Мөн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 17,916 ширхэг үнэт цаас 1.7 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. Ингэснээр “MSE ALL” индекс 1,257.51 нэгж болж 1.89 хувиар өсчээ.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.