Ирэх жилийн улсын төсвийг баталлаа
Чуулганы танхимаас
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2018 оны улсын төсвийг баталлаа.
2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь,
Нийт зарлагыг 9,6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь,
Нийт алдагдлыг 2,4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8 хувь байхаар төсөвт тусгажээ. Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байгаа нь хоёр жилийн өмнөхөөс 34 хувиар буурсан үзүүлэлт юм. 2018 онд ДНБ-ий өсөлтийг 3 функтээр нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.
Харин төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 онд зарцуулах хөрөнгийн хэмжээ:
- Ерөнхий сайд- 203.2 тэрбум төгрөг
- Шадар сайд- 137.7 тэрбум төгрөг
- ЗГХЭГ-ын дарга- 33.5 тэрбум төгрөг
- БОАЖ-ын сайд- 88.1 тэрбум төгрөг
- Гадаад хэргийн сайд- 71.7 тэрбум төгрөг
- Сангийн сайд- 6.3 их наяд төгрөг
- Барилга хот байгуулалтын сайд- 137.2 тэрбум төгрөг
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 26.3 тэрбум төгрөг
- ХААХҮ-ийн сайд- 263.6 тэрбум төгрөг
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд- 1.2 их наяд төгрөг
- Эрчим хүчний сайд- 166.4 тэрбум төгрөг
- Эрүүл мэндийн сайд- 766.3 тэрбум төгрөг
- Хууль зүй, дотоод хэргийн сайд- 63.6 тэрбум төгрөг
- Батлан хамгаалахын сайд- 237.6 тэрбум төгрөг
- БСШУС-ын сайд-1.6 их наяд төгрөг
- Зам тээвэр хөгжлийн сайд- 384.5 тэрбум төгрөг
- Ерөнхийлөгчийн Тамгын газар- 5.2 тэрбум төгрөг
- УИХ-ын дарга- 33.1 тэрбум төгрөг
- Үндсэн хуулийн цэц- 2,3 тэрбум төгрөг
- Улсын дээд шүүх- 3.9 тэрбум төгрөг
Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг: /тэрбум төгрөгөөр/
- Архангай- 15.2 тэрбум төгрөг
- Баян-Өлгий- 16.4 тэрбум төгрөг
- Баянхонгор-14.3 тэрбум төгрөг
- Говь-Алтай- 11,2 тэрбум төгрөг
- Дорнод- 4.5 тэрбум төгрөг
- Дундговь- 7.3
- Завхан- 13.1
- Өвөрхангай-14.1
- Сүхбаатар- 6.9
- Сэлэнгэ- 6.9
- Төв- 9.9 тэрбум төгрөг байхаар тус тус баталжээ.