Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё Японы Фүкүока хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ башёгийн манлай бөх, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж бусдын биед гэмтэл учруулсан тул өнөөдрөөс башёг өнжиж магадгүй болов. Тодруулбал, аварга маань нутаг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу пивоны шилээр цохисон гэнэ. Хэрэг явдал өнгөрсөн сарын 26-нд болсон бөгөөд Таканоива А.Баасандоржийг гэмтэл авмагц Фүкүока хотын эмнэлэгт хүргэсэн юм байна. Хэдхэн жилийн өмнө ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийг танхайрсан гэдэг үндэслэлээр сүмогоос хөөж байв. Тиймээс Харүмафүжи аварга ч хөөгдөх магадлалтай боллоо.
Хамгийн сүүлд Японы спортын мэдээллийн Sponichi мэдээлэхдээ тус орны сүмогийн холбооны тэргүүн Хаккакү тэргүүтэй холбооны удирдлагууд өнөөдөр өглөө /2017.11.14/ Фүкүока Кокүсай төвд цуглаж, Харүмафүжи аварга болон түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний ояката нарыг байцаасан байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.