Тамхины хор нөлөө

2023-11-23 Амрах агшин


1. Монгол улсад 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгийн улмаас нас барж байна.
2. 5 хүн тутмын 1 нь хорт хавдрын улмаас нас барж байна.
3. Дэлхийд 7 сая хүн тамхины хэрэглээнээс шалтгаалж нас барсан байна
4. 600,000 тамхи хэрэглэдэггүй хүн дам тамхидалтаас болж нас барсан байна.
5. Тамхины улмаас 5 секунд тутам 1 хүн нас бардаг байна.
6. Нэг ширхэг тамхи татах бүрд хүний нас 7-11 минутаар хорогддог. Үүнийг дагаад тамхинаас үүдэлтэй нас баралт өссөөр байна.

Тамхийг хаяснаар ямар ашиг тустай вэ?

1. 5-10 жилийн дараа цус харвалтаар өвчлөх эрсдэл буурна.
2. 5 жилийн дараа амны хөндий, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн хавдраар өвдөх эрсдэл 50% буурна.
3. 1 жилийн дараа зүрхний шигдээс өвчнөөр өвдөх магадлал 50% буурахаас гадна 15 жил тамхи татаагүй хүний бие организмтай адил болно.
4. 10 жилийн дараа уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэл 50% буурна.
5. Давсагны хорт хавдраар өвчлөх эрсдэл 50% буурна.
6. Умайн хорт хавдраар өвчлөх магадлал 50% буурна.

Та мөнгөө хэмнэнэ.

– Хайрцаг тамхины дундаж үнэ 3500₮ гэж бодвол:
– 10,500₮ 7 хоногт 3 хайрцаг тамхи татдаг гэвэл
– 42,000₮ 1 сар
– 504,000₮ 1 жил
– 5,040,000₮ 10 жил

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.