Орос болон Хятад улсын дээд удирдлага эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны ирээдүйтэй шинэ хэлбэр бий болгохыг санал нэгтэй зорьж байгаа гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Хятад улсад хийсэн ажлын айлчлалын дүнгээр хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.
“Орос, Хятад улсын хоорондох газрын тос дамжуулах хоёр дахь шугам хоолой болон зүүн чиглэлийн “Ямал – СПГ” хий дамжуулах хоолой барихад хамтран ажиллах болон бусад томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцын тухай бид хэлэлцлээ. Үүний үндсэн дээр эрчим хүчний хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг эрж олох нь чухал юм гэж бид санал нэгтэй үзэж байна. Хоёр орны газрын тос, нүүрс, хий, цахилгаан болон цөмийн эрчим хүч, түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарын уламжлалт хамтын ажиллагааг бид өндрөөр үнэлж байна” гэж Ли Көчян онцлов.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.