Сургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам-2017” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээний нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Замын цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа Г.Мөнхжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Энэхүү тэмцээнд дүүргийн 22 сургуулийн баг оролцож “Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт” гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан билээ. Тэмцээнд нийлбэр дүнгээр 111 дугаар сургуулийн “Цагаан шонхор” баг тэргүүлсэн бол 79 дугаар сургуулийн “Зохицуулагч” баг удаалсан юм. Харин гутгаар байрыг 84 дугаар сургуулийн “Өсвөрийн цагдаа” баг эзэлжээ.
Дашрамд мэдээлэхэд энэ удаагийн “Ногоон гэрэл цагаан шугам-2017” тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс болон Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа. Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадалтай болохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн болон анхны тусламжийн мэдлэг олж авдаг байна.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.