Монгол Улс олон улсын зах зээлээс 800 сая ам.долларын санхүүжилт босгожээ. Санхүүжилтийн хүү 5.6 бөгөөд 5.5 жилийн хугацаатай юм байна.
Санхүүжилт арваннэгдүгээр сарын эхэнд Монгол Улсад орж ирэх бөгөөд 2018 онд төлөгдөх Чингис бондын (1.5 тэрбум ам.доллар) эхний төлбөр болох 500 сая ам.доллар, Димсам бондын 160 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийхэд зарцуулах аж.
Ийнхүү энэ онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, Чингис бонд болон Димсам бондын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефолтын эрсдэлээс гарах нөхцөл бүрдэж байна. Эдгээр гадаад эргэн төлөлттэй холбоотой байсан тодорхой бус байдал арилснаар зах зээл дээрх итгэл нэмэгдэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой.
Эх сурвалж: Монголбанк
14 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.