5 настай охинд хийсэн шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ

2017-10-20 Мэдээ, мэдээлэл
Сүүлийн үед сошилоор олны дургүйцлийг төрүүлж нийтэд ил болсон нэгэн хэрэг бол таван настай дагавар охиноо хүчирхийлсэн гэх хэрэг юм. Энэхүү хэргийг одоогийн байдлаар прокурорын хяналт дор цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тус хэрэгт эрхэлсэн ажилгүй 28 настай В гэгч холбогдоод байгаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар охинд хийсэн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр түүний онгон хальс гэмтээгүй болох нь тогтоогджээ.

Харин түүний хойд эцэг болох В нь тухайн өдөр согтуу байсан бөгөөд охиныг хүчиндэхийг завдахад охин уйлаад байсан тул больсон гэж анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн гэнэ. Гэхдээ тэрбээр охиныг хүчиндээгүй ч гэсэн уг хэргийг үйлдэхийг завдсан учир шалгагдаж байгаа зүйл анги нь хэвээр үлдэх аж. Учир нь, хүчиндэхийг завдсан этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн сэдэлтэй байсан гэдэг утгаараа  ял шийтгэл, зүйл анги  нь хүчингийн хэрэг үйлдсэнтэй ижил тооцогддог байна. Ийнхүү Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа бөгөөд хойд аав нь гэм буруутай эсэхийг шүүх тогтоох болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.