Ерөнхий сайд нэр дэвшигчдийн нэрсийг өргөн барив

2017-10-17 Засгийн газар

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын даргад шинээр бүрдүүлэх танхимын сайд нарынхаа нэрийг өргөн барилаа.

Өнгөрөгч долоо хоногт дэгийн дагуу тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Харин өнөөдөр Ерөнхийлөгч хариу өгөхдөө Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдуудад нэр дэвшигчдийг өөрчлөхгүйгээр УИХ-д өргөн бариад байна.  Өнөөдөр 12.00 цагаас эхлэн Төрийн байгуулалтын байнгын хороо болон бусад Байнгын хороодууд хуралдаж, сайд нарын томилгоог хэлэлцэх бөгөөд үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж, сайд нарыг томилж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим

  • Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – УИХ-ын гишүүн Г.Занданшатар

Ерөнхий чиг үүргийн яамд:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
  • Гадаад харилцааны сайд – УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
  • Сангийн сайд – УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд – УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – УИХ-ын гишүүн С.Чинзориг

Чиглэлийн яамд:

  • Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд
  • Барилга, хот байгуулалтын сайд – УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
  • Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг
  • Эрчим хүчний сайд – УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
  • Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.