МАН-аас сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар АТГ-т хандсан юм.
Тэгвэл АТГ-аас өчигдөр хариу бичиг илгээжээ. Ингэхдээ томилогдохоор ирүүлсэн сайд нар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн байна. Одоогоор Ерөнхийлөгчийн хариуг хүлээж байгаа билээ. Ерөнхийлөгчөөс хариу ирүүлж, татгалзаагүй тохиолдолд сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын сайд нарыг танилцуулбал:
Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – УИХ-ын гишүүн Г.Занданшатар
Ерөнхий чиг үүргийн яамд:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
Гадаад харилцааны сайд – УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
Сангийн сайд – УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд – УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – УИХ-ын гишүүн С.Чинзориг
Чиглэлийн яамд:
Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд
Барилга, хот байгуулалтын сайд – УИХ-ын гишүүн Х.Баделхан
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг
Эрчим хүчний сайд – УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.