А.Цогцэцэг: Энэ асуудлыг үндэсний зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ

2017-10-6 Ярилцлага

Сүүлийн өдрүүдэд багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэн жагсаал, суулт хүртэл зарлаж буй билээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг өөрийн байр суурийг ийнхүү илэрхийлжээ.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарынхаа ажилчдын цалин урамшуулалыг нэмэх гарцуудын талаар УИХ- н чуулган дээр гишүүдийн асуултанд хариулж нэмэгдүүлэх шаардлагатай гэдгээ илэрхийллээ. Ер нь бол энэ нэг жилийн хугацаанд сүрьегийн эмч , сувилагч, асрагч нарын цалинг 30% нэмэгдүүлэх засгийн газрын тогтоол гаргалаа. Өрхийн эмчийн нэг иргэнд ноогдох зардлыг нэмэгдүүлж 5 төрлийн тусламж үйлчилгээг ЭМД сангаас санхүүжихээр төсөвт суулгаж өглөө. Үүний хирээр өрхийн эмч нарын санхүүжилт нэмэгдэнэ. Удахгүй өндөр өртөгтийн зардлаас эмч ажилчдад урамшуулал олгох боломжийг олгохоор үндэсний зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ” хэмээн онцолжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.