Томуу, томуу төст өвчний тохиолдол долоо хоног тутамд нэмэгдэж байгаа бөгөөд өндөр халуурах, халуун буухдаа удаан байгааг эмч нар сэрэмжлүүлсээр байгаа юм. Мөн халууны хугацаа 2-5 хоног үргэлжилж, ханиах, найтаах, бөөлжиж суулгах зэрэг шинж тэмдгээр илэрч байна.
Ташрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч М.Пүрэвжаргал дараа зөвлөгөөг өглөө.
Тэрбээр “Томуугийн нууц хугацаа 2-5 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Томуугийн халдвартай хүн ханиаж, найтаахад агаарт цацагдсан томуугийн халдварын вирус өрөө тасалгаанд 2-8 цаг байдаг. Тиймээс амны хаалт зүүж хэвшихийг зөвлөе. Өндөр халуурч байгаа хүүхэд шингэн ихээр алддаг. Тиймээс шингэн сайн уулгах хэрэгтэй. Уушгины хатгаагаар хүндэрч байгаа хүүхдүүдийн дийлэнх нь томуугийн вакцин хийлгээгүй. Түүнчлэн хоёрдогчоор нянгийн халдвар хавсарч байгаа тохиолдолд уушгины хатгалгаа болох эрсдэл өндөр байна. Мөн хүүхдээ 22:00 цагаас өмнө унтуулж хэвшүүлэх, шингэн зүйлийг ердийнхөөс хоёр дахин их хэрэглүүлэх, томуугийн вакцинд хамруулах, ичлэг ихтэй хоол хүнс өгөх, дулаан хувцаслах, амны хаалт тогтмол хэрэглэж хэвших. Мөн эмчийг эмчийн зааврын дагуу хэрэглэхийг зөвлөж байна” гэв.
Өчигдөр
Өчигдөр
2024-12-23
2024-12-23
2024-12-23
2024-12-20
2024-12-18
87426
30678
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.