“Эргүүл 1000” нэгдсэн арга хэмжээ эхэлжээ

2017-09-19 Мэдээ, мэдээлэл

Баянзүрх дүүрэг дэх цагдаагиин 1, 2, 3 хэлтсээс Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг их сургуулиудтай хамтран зохион байгуулах “ЭРГҮҮЛ 1000” нэгдсэн арга хэмжээ эхэлжээ. Нэмж мэдээлэхэд Нийслэлийн цагдаагийн газар Үндэсний дээд сургуультай хамтран оюутан цагдаа нарыг эргүүлд гаргаж байна. Энэ хичээлийн жилд хуулийн сургуулийн зуу орчим, оюутан эргүүлийн 20 оюутан “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдаж байгаа аж.

2012 оноос эхлэн Нийслэлийн цагдаагийн газраас их дээд сургуулиудтай хамтран уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.