Г.Хайдавын 90 насны ойг тэмдэглэнэ

2017-09-19 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Г.Хайдавын 90 насны ой энэ жил тохиож байна.

Иймд түүний шавь нар баярын арга хэмжээ, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байна.

Тэрбээр 90 наслахдаа 700 гаруй дуу амьлуулж, гадаад дотоодын 30 гаруй дуурийн дүрийг бүтээн, урлагийн алтан тайзнаа мөнхлөн үлдээжээ.

Түүний хийж бүтээсэн бүхэн өнгөрсөн зуунаас өнөөг дамжин өртөөлж ирээдүй хойч үедээ асар их үнэ цэнэтэй бүтээл болсныг Монголын төр өндрөөр үнэлж хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин цолоор энгэрийг нь мялаасан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.