ЭМЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ: Дэлхийн 218 улс оронд коронавирус бүртгэгдэж, дэлхий даяар 55.3 сая хүн халдвар авч 24 цагт 546 мянган хүн энэ өвчний халдвар авсан. Манай орны хувьд коронавирусийн 505 тохиолдол бүртгэгдлээ. Улсын хэмжээнд 19900 хүн шинжилгээнд хамрагдсан. Өвчлөл Улаанбаатар хот болон таван аймагт багц хэлбэрээр гарч байна” гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 18-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймаг дахь салбарт лабораторид нийт 1390 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 31 хүнд коронавирусийн халдвар илэрсэн.
- Улаанбаатарт 14
- Сэлэнгэ аймагт 28
- Орхон аймагт 13
- Дархан-Уул аймагт 11
- Дорноговь аймагт 1
- Говьсүмбэр аймагт 1
- Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаллын хавьтлуудын дундаас 4 хүнээс халдвар авсан нь тогтоогдоод байна.
Ингэснээр Улаанбаатар хот болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо.
Алтанбулаг боомтоор энэ сарын 16-нд орж ирсэн 30 жолоочид давтан шинжилгээ хийхэд 7-оос нь халдвар илэрсэн.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос гадна нийт таван аймагт халдвар голомтлон бүртгэгдээд байна.
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 505, эдгэрсэн 329 байна.
ХӨСҮТ-д 169 хүн эмчлүүлж байгаагаас нь
хүнд-1
хүндэвтэр-35
хөнгөн 126 хүн байна. Нийтдээ 166 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байна.
Нийт бүртгэгдсэн хүмүүсийн 3-70 нас дундаж нас 32 байна. 52.3 хувь нь эрэгтэй хүн байна. Нэг хүний халдвар тараах эрсдэл 2.3-3 буюу дунджаар 26 хүнд халдвар тараах эрсдэл байна. Хамгийн ихдээ 106 хүнд халдвар тараах эрсдэл байна. Хөл хорионы дэглэмийн эрчимтэй авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 55 хувь бууруулдаг гэж үздэг. Монгол Улс хөл хорионы дэглэм хэрэгжүүлснээр халдварыг 60-70 хувь бууруулсан гэж үзсэн” гэв.