Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Оргил хулдааны төвийн орчимд өнөөдөр /2025.07.31/ 12:00 цагийн орчимд бартаат замын мотоцикл урсгал сөрөн хөдөлгөөнд оролцсоны улмаас Mercedes Benz маркийн автомашинтай мөргөлдөж ноцтой осол гарч 41 настай эрэгтэй нас барав.
Тодруулбал, Mercedes Benz маркийн жолооч KTM маркийн мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй нас барсан гэх урьдчилсан мэдээллийг Цагдаагийн байгууллагаас өгөв. Ослын шалтгааныг тодруулах шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Тиймээс иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллгаас сэрэмжлүүлж байна. Мотоцикл, мопед зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцогчид хамгаалалтын малгай, тоноглолоо бүрэн хэрэглэж, дүрэм зөрчихгүй байх нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үндэс болдог. Урсгал сөрөх, хурд хэтрүүлэх зэрэг нь амь насанд аюул учруулж болох тул хэн бүхэн хариуцлагатай байхыг анхааруулж байна.
12 цагийн өмнө
16 цагийн өмнө
2025-07-4
2025-07-4
88079
32736
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.