Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны явцад 7 хүүхэд мориноос унажээ

18 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 27 албан хаагч Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын морины комисст ажиллаж хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлсэн байна.

Баяр наадмын 9 насны морины уралдаанд 700 гаруй морь уралдаж, 276 уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах явцад зориулалт нь тодорхой бус станц, шингэн зэрэг эд зүйлс хүүхдийн биед нууж гаргах зөрчлүүд илэрсэн зөрчлийг арилгаж ажилласан байна.

Уралдааны явцад 7 хүүхэд мориноос унаж, 5 хүүхдийг бэртэл гэмтэлгүй эцэг, эхэд нь хүлээлгэн өгч, 2 хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй холбож, даатгалын компанид бичиг баримтыг нь бүрдүүлж өгчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.