“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 Хоног” үргэлжилж байна.
Тус өдөртэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр “2017, 2023 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн V, VI үндэсний судалгааны дүнгээс харахад Хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор ангир уураг амлуулах үзүүлэлт 2017 онд 83.7 хувь, 2023 онд 87.4 хувь болж, 3.7 хувиар өссөн. Харин эхийн сүүгээр 6 сар дагнан хооллох хувь 2017 онд 58.3 хувь, 2023 онд 59.8 хувь болж 1.5 хувиар нэмэгдсэн боловч, 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2017 онд 47.3 хувь байсан бол 2023 онд 40.4 хувь болж 6.9 хувиар буурсан” хэмээн тодруулав.
Мөн Хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х.Мөнгөнцэцэг “Хөхөөр хооллолт бол хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хүүхдээ төрүүлээд эхний зургаан сард заавал хөхөөр хооллоод, хамгийн багадаа хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэх нь зөвхөн тухайн хүүхдийн хүүхэд насанд бус, өсвөр үе, насанд хүрсэн үед ч насан туршийн эрүүл мэндийн суурь болдог” гэлээ.
Дашрамд дуулгахад, өдөрлөгийн энэ жилийн уриа нь “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт тогтвортой дэмжлэгт орчинг бүрдүүлье” юм. Энэ удаад 170 гаруй улс энэ өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
11 цагийн өмнө
16 цагийн өмнө
2025-07-4
2025-07-4
88079
32736
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.