Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтээс авсан саналыг тусган, төсвийн төслийг Сангийн яам наймдугаар сарын 15-нд өргөн барьж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Улмаар ирэх есдүгээр сарын 01-нд УИХ-д өргөн барих ёстой юм. Өөрөөр хэлбэл, 2026 оны төсөв батлагдаагүй хэлэлцүүлэх шатандаа явж байгаа бөгөөд олон нийтийн саналыг наймдугаар сарын 14-нийг дуустал хүлээн авна.
Одоогоор төсвийн ерөнхийлөн захирагч нар дор бичигдсэн төсөөлөлтэй байна.
-Монгол Улсын Ерөнхий сайд: 360,4 тэрбум төгрөг
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга: 82,4 тэрбум төгрөг
-Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд: 207,5 тэрбум төгрөг
-Шадар сайд: 277,6 тэрбум төгрөг
-Гадаад харилцааны сайд: 223,8 тэрбум төгрөг
-Сангийн сайд: 4,5 их наяд төгрөг
-Эрчим хүчний сайд: 460.1 тэрбум төгрөг.
-Зам тээврийн сайд: 1 их наяд төгрөг
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: 671,2 тэрбум төгрөг
-Батлан хамгаалахын сайд: 661,8 тэрбум төгрөг
-Эрүүл мэндийн сайд: 1.5 их наяд төгрөг
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд: 288,5 тэрбум төгрөг
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд: 64.8 тэрбум төгрөг
-Хууль зүй, дотоод хэргийн сайд: 1,3 их наяд төгрөг
-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд: 553 тэрбум төгрөг
-Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд: 4.4 их наяд төгрөг
-Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд: 416 тэрбум төгрөг
-Шадар сайд: 5,3 тэрбум төгрөг
-Боловсролын сайд: 3,6 их наяд төгрөг
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд: 199,2 тэрбум төгрөг
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
2025-07-4
88081
32739
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.