Ачилт зогсож архидалт ихэссээр байна

2017-07-24 Нийтлэл

Монголын 6000 орчим жолооч Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж аж амьдралаа залгуулдаг. Гэтэл ачилт зогсоод даруй тав дахь хоногийнхоо нүүрийг үзэж байна. “Ажилгүйчүүдийн эгнээг” дагасан архидалт газар авч, сошл орчныг жинхэнэ утгаар нь “хөгжөөж” эхлэв шив. Харин энэхүү байдлын талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэргэжилтнүүд аргацаасан хариулт өгч, өдөр хоногийг өнгөрөөсөөр…Мэргэжилтнүүд “Та бүхний асуудлыг ойлгож байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг аль болох хурдан шийдвэрлэх талаас нь ярилцаж байгаа. Яг эцсийн байдлаар шийдвэр нь гарахаар ЭТТ ачаа тээвэр гэсэн FB groupт хариулт тавих болно” гэсэн албан бус тайлбарыг тус групын цонхонд нийтэлжээ. Үүнээс өөр ямар нэгэн хариулт байхгүй байгаа аж.

Харин жолооч нарын хувьд, үүсээд буй нөхцөл байдлын талаар дараах зүйлсийг бичжээ.

Тухайлбал, хамгийн дампуу газар бол “Эрдэнэс Тавантолгой” ХК юм. Дарга мастер ч гэж байхгүй эсвэл байдаг нь ажлаа хийдэггүй юм уу шөнийн ээлжний хэдэн цагаан жипнүүд нааш цааш давхиад л байна. Ковшнууд нь ачна гэж байхгүй, ачвал хэдхэн машин ачаад унтаад өгнө. Хэлэхээр унтах ёстой юмаа гээд өглөө 05.00 өнгөрөнгүүт ковшнууд нь буугаад явна. Тэр Хишиг-Арвины хэдэн ковшийн операторууд нь их том оо ямар ч удирдлага байхгүй арай л нерв барсан дэндүү дампуу газар. Хэлж ярих ямар ч утас байхгүй. Энэ их нүүрс зөөж мөнгө олж байж өөрийн хэдэн ковш авч болдоггүй юм байх даа. Хоёр өдрийн орлогоороо л 20 ш 780 авна…

Эрдэнэс Таван Толгойн уурхай жолооч нарыг үнэхээр гэсгээн цээрлүүлж байна. Хэдэн мянган машинд ачилт хийдэг хамгийн том уурхай байж ганц эгнээ, ганц харуулаар тэр олон машиныг хэтэрхий удаан уурхай руу нэвтрүүлэх юмаа. Уг нь дотор паркалдаг 3 том талбай байхад гаднаа оочeр үүсгэж жолооч нарыг өдөр шөнөгүй тамлаж байна. Жолоочийг хамгийн ихээр ядраадаг зүйл бол оочeр. Ганц модонд өргөн зам, унага, адууны хашаа, хоолой гээд өглөө 8-аас орой 20 цаг хүртэл оочeроор Монголын хил рүү нэвтэрнэ. 25 0км-т шөнөжин давхиж ирээд ЭТТ-н гадна оочeрт татагдсаар маргааш өдөр нь ч уурхайд нэвтэрч чадахгүй, амрах гэхээр рeссээ алдчих гээд…гүрийсэн хэдэн жолооч нарын ажиллах нөхцөл улам л хүндрээд байх юм.

Энэ мэтчилэн сэтгэгдлүүд хөвөрч байна. Асуудал яг юундаа байгааг холбогдох байгууллагууд даруй тодруулж мэдээлэл өгөх биз ээ. Өдөр хоног өнгөрөх тусам хэдэн мянган жолооч, тэдний ар гэрийн аж амьдрал улам л доройтсоор байна шүү дээ!

Б.Хурц

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.