ТЦА: Урсгал сөрсөн жолоочийн эрхийг 3 сараар хасна

Өчигдөр Uncategorized
ТЦА: Урсгал сөрсөн жолоочийн эрхийг 3 сараар хасна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Соёлын төв өргөөгийн баруун замд өчигдөр /2025.05.29/ 20.00 цагийн үед “Lexus LX-470” маркийн тээврийн хэрэгсэл нь хориглосон нөхцлөөр урсгал сөрж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж зөрчил үйлдсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50.000 төгрөгөөр торгож, гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн байна.
Зам тээврийн ослын шалтгааны дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, хориглосон нөхцлөөр гүйцэт түрүүлэх үйлдэл хийх, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал эзэлж байна.
Энэ тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 заалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацагаар хасч, тухайн жолоочийг 50 нэгжтэй хэмжих хэмжээний төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.