Хятадуудын мэдэлд орсон ЭМЭЭЛТ захад монгол адууны цус гол шиг урсаж байна

2017-11-1 Нийтлэл

У.Хүрэлсүх та Шадар сайд байхдаа дутуу шийдсэн асуудлаа одоо Ерөнхий сайд болсон юм чинь гүйцээгээд шийднэ үү. Эрх мэдлийнхээ хүрээнд ганцхан тушаал гаргахад л энэ Монголоо алдсан хар үйлийг зогсоож хар Хятадуудын бузар яргалалаас төрийнхөө сүлдэнд залдаг монгол адуунуудаа аварч хамгаалж чадна.

Эрлийз монголоор нь салгаж уралдуулах шийдвэрээс чинь илүү чухал энэ асуудлыг цэгцэлж өгнө үү. Алтаа ухаж зараад баяжаагүйтэй адил адуугаа нядалж зараад Монгол баяжихгүй. Харин ч хоосорно. Цаашлаад хэлбэл тэнгэр үүнийг хэзээ ч таалахгүй.

Их эзэн Чингис хаан маань адууны толгой руу цохихийг хориглож, хэрвээ зөрчих аваас өчиггүй цаазалж шийтгэдэг байсан нь адуугаа ямар ихээр хайрлаж хамгаалж ирсэний нотолгоо юм шүү. Морио зараад Монгол баяжихгүй шүү! Морио зарахгүй байлаа гээд модоо барихгүй шүү! Үнэхээр адуугаа гадагшаа борлуулахгүй бол хоосрох гээд байгаа бол хятад хүний гараар нядлуулах бус мөн хятад ченжээр дамжуулахгүй өөрсдөө бойгоо хийж боловсруулан тэндээсээ ашиг олдог, ажлын байраа нэмэгдүүлдэг ч юм уу ямар нэгэн зөв гарц байж л таараа.

Эцэст нь дахин хэлэхэд, Ерөнхий сайд аа та энэ асуудлыг нэн даруй нэг мөсөн хориглох ч юм уу эсвэл эмх журманд нь оруулж шийдвэрлэж өгнө үү.

Буяныг БҮҮ ГАРГА!
Бузарыг БҮҮ ОРУУЛ!
Хил
Хэл
Мал гуравтайгаа байхад
Хэн баян Монгол баян.

Галбадрах Найманжин

Хууль л амла!

22 минутын өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.