Эко ариун цэврийн байгууламж барьсан иргэдэд орон нутгаас урамшуулал олгоно

2019-04-29 Орхон


  “Хандлагаа өөрчилье-Бидний оролцоо” сарын аяны хүрээнд эко жорлон байгуулах, хог хаягдлыг багасгах, хашаандаа мод тарих, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр өдөрлөг боллоо.

БОАЖГ, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Сэлэнгэ голын сав газар, Баян-Өндөр сумын ЗДТГ хамтран гэр хорооллын иргэдэд зориулан зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр эко жорлонг хэрхэн байгуулах буюу хуурайшуулах, бордоожуулах, соруулах технологи ашиглан ариун цэврийн байгууламжаа барих, хог хаягдлаа ангилж сурах, хөрс, орчны бохирдлыг үүсгэж буй нөхцөлүүдийн талаар мэдээлэл өглөө. Мөн эко ариун цэврийн байгууламж барьсан иргэдэд орон нутгаас урамшуулал олгох бөгөөд үүнд 300 гаруй сая төгрөг төсөвлөсөн байна. Тус аяныг БОАЖГ энэ сарын 5-наас ирэх сарын 15-н хүртэл зарлаж, 10 гаруй ажил төлөвлөн энэ удаа зөвхөн гэр хорооллын иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.