Өвөлжилтийн бэлтгэлд иргэн бүрийн оролцоо чухал болохыг анхааруулав

2019-09-13 Орхон
                 -Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явж байна-

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүднээс Орхон аймгийн Засаг даргын 2019 оны энэ сарын 6-ны өдрийн 01 дугаар “Албан даалгавар” гарсан билээ. 

Албан даалгаварын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд айл өрх, албан байгууллагууд, Аж ахуйн нэгжүүдээр хяналт, шалгалт хийж халаалтын шугамын схемийг зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчилсөн, халаалтын горим алдагдуулах зэрэг зөрчил гаргасан бол эрчим хүч, дулаанаар хангахыг түдгэлзүүлэхээр болжээ.

Мөн хотын инженерийн шугам сүлжээ, дэд станцуудад мэргэжлийн байгууллагуудыг хяналт тавьж засвар арчлалт хийж, айл өрх байгууллага аж ахуйн нэгж, СӨХ-д өөрсдийн хариуцсан хаалга цонхондоо дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дулаалга хийх шаардлагатай байна. Энэхүү албан даалгаварын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хотын захирагчийн албанд даалгажээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.