Монгол Улсын Засгийн газар огцорсноор дэлхийн зах зээл дээрх манай бондын ханш унасан байна.
Олон улсын санхүүгийн зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг “Tradeweb” компанийн мэдээлснээр, Монголын 2022 онд буцаан төлөх ёстой “Чингис” бондын ханш өнөөдөр 0.462 центээр унаснаар нэгжийн үнэ нь 97.539 цент болжээ. Уг бондын ханш долдугаар сараас хойш хамгийн өндөр хувиар унасан нь энэ юм.
Мөн Хөгжлийн банкнаас гаргасан, 2021 онд төлөх ёстой бондын ханш 0.270 центээр буурснаар нэгж бондын ханш нь 117.729 цент болсон байна.
Өнгөрсөн долдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсантай холбоотойгоор Монголын эрх баригч МАН өөрийн засгийн газраа огцруулах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Орос болон Хятад гэсэн хоёр том гүрний хооронд хавчуулагдан оршдог, хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй энэ улсад 2004 оноос хойш нэг ч Ерөнхий сайд дөрвөн жилийн үүрэгт хугацаагаа дуусгаж чадсангүй гэж мэдээлжээ.
http://af.reuters.com/article/commoditiesNews/idAFL9N1CD023
16 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.