Байгууллагын удирдагчдыг 90 хувийн хөнгөлөлттэй хөгжүүлнэ

2017-09-8 Мэдээ, мэдээлэл

-Сургалтыг Австралийн Менежментийн институт болон АНУ-д төвтэй Олон Улсын Коүчүүдийн Холбоо (ICF)-оос гэрчилгээжсэн олон улсын Бизнесийн зөвлөх, мэргэжлийн Коүч багш нар заана-

GSMI Институтээс Австралийн “AusMon” зөвлөх үйлчилгээний компанитай хамтран компанийн захирлууд, байгууллагын удирдагчдыг хөгжүүлэх, байгууллага, багаа оновчтой, зөв удирдах, орчин үеийн манлайлах чадамжуудыг олгох сургалтыг анх удаа зохион байгуулах гэж байна. Дашрамд дурдахад Австралид хоёр өдрийн 2000 ам.доллараар явуулдаг сургалтыг 90 хувь хөнгөлнө гэдгийг GSMI онцлов. Сургалтыг олон улсын хэмжээний бизнесийн зөвлөх, мэргэжлийн сургагч багш Хана буюу Цэрэнханд /Австрали улсын иргэн, монгол эмэгтэй/ мөн байгууллагын стратеги төлөвлөлт, менежментийг чадавхжуулах, компанийн өсөлтийг удирдах чиглэлд сүүлийн 15 жилийн турш зөвлөх үйлчилгээ үзүүлж буй, олон улсын түвшинд гэрчилгээжсэн мэргэжлийн коүч, GSMI Институтийн захирал, Стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал нар явуулна.

Уг сургалт үндсэн хоёр хэсгээс бүрдэх аж. Тодруулбал, эхний хэсэгт хувь хүн өөрийнхөө манлайллыг хэрхэн хөгжүүлж болох талаар сургалт явах юм байна. Сургалтын эхэнд манлайллын орчин үеийн чиг хандлага, амжилттай явж буй компаниуд түүний удирдлага манлайллын ямар онцлог, арга туршлагуудыг бүрдүүлсэн байдаг талаар, түүнчлэн удирдагч хүн ямар ур чадвартай байхыг өнөөгийн цаг үе шаардаж байна вэ зэрэг сонирхолтой сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, мэдлэг олгох юм.

Нөгөөтэйгүүр энэхүү сургалтаар удирдагч хүн өөрийнхөө манлайллын ур чадварын түвшинг тогтоох дасгалууд дээр ажиллаж юм байна. Товчхондоо удирдагч та манлайлах чадвараараа хаана яваагаа уг дасгалаар тодорхойлсноор цаашид ямар ур чадвараа хөгжүүлэх тал дээр төлөвлөгөөтэй ажиллах боломжтой болох юм гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэллээ.

GSMI Институтийн захирал Ц.Оюунжаргал “Сүүлийн 15 жилд байгууллагын удирдлага, манлайлал, бизнес стратегийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж буйгийн хувьд орчин үеийн удирдагч хүн ажилчдаа сургах, хөгжүүлэхийн хэрээр өөрөө цаг үргэлж тасралтгүй суралцаж, удирдлагын шийдвэр, манлайллаа хөгжүүлж байх учиртай” гэлээ.

Сургалтын хоёр дахь өдрийн сэдвүүд бусдыг хэрхэн удирдан манлайлах талаар маш чухал, сонирхолтой хичээлүүд орох юм байна. Мөн байгууллагынхаа алсын харааг хэрхэн яаж тодорхойлох вэ, цаашлаад зорилго, зорилтдоо хүрэхийн тулд багийнхаа гүйцэтгэлийг яаж тогтоох, хүмүүсээ хэрхэн үнэлж, хэмжих гээд өнөөгийн Монголын бизнесийнхэнд тулгамдаж буй олон асуудлыг шийдэх гарцыг сургалтаар олгох юм байна.

Энэхүү “Байгууллагын удирдагчийг хөгжүүлэх” сургалтад хамрагдсанаар та дараахь ур чадвараас эзэмшин, мэдлэгийн хүрээгээ тэлэх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.