ОНМХ-ийн мэдээлснээр, А.Меркель уг хэрэг явдлыг инээмсэглэлээр хариу барьсан ба түүний сонгуулийн өмнө кампанит ажилд энэ таагүй явдал нөлөөлөөгүй байна.
Канцлер руу улаан лооль шидсэн гэдгийг тус хотын цагаагийн газар баталжээ. Хууль сахиулагчид тэр хоёр улаан лоолийг хоёр өөр хүн шидсэн гэж үзэж байгаа ба одоогийн байдлаар ямар хүн шидсэнийг тогтоож амжаагүй байгаа аж.
А.Меркель Германы Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбооны эвслээс канцлерт нэр дэвшиж байгаа юм. Бундестагийн сонгууль 9 дүгээр сарын 24-нд болох ба шинээр бүрдэх бундестаг Засгийн газрын тэргүүнийг томилох юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.