
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14 302 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11639, орон нутагт 2658 бүртгэгдсэн байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол гурваар нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 36 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Тодруулбал, нийслэлд 24 хүн, хөдөө орон нутагт 12 хүн хэвтэн эмчлүүлж, гэрийн хяналтад 7 хүн байна.
10-14 насны хүүхдүүдийн өвчлөл хамгийн их буюу 5222 хүрсэн байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
2026-03-2
2026-03-2
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.