Нийтийн тээврийн орлого 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр өсчээ

1 цагийн өмнө Нийслэл

Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болсон билээ.

Тэгвэл нийтийн тээврийн салбарынхан өнгөрсөн дөрвөн сарын байдлаар нийт 56 386 036 зорчигч тээвэрлэн, 15 925 467 300 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг байсан тул нийтийн тээврийн орлогыг хянах боломж сул байсан. Уг асуудлыг шийдэхийн тулд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмших эрхийг гурав дахин нэмэгдүүлж, улмаар орлогыг хянадаг болсон. Үр дүнд нь нийтийн тээврийн орлого 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр өсөөд байна.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.