Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлах гэнэ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Дарь -Эхийн гудамжны уулзварын зүүн талд баригдаж байгаа явган хүнд зориулсан гүүрэн гарцын барилгын ажлын хүрээнд энэ сарын 9-ний 23.00 цагаас энэ сарын 10-ны 06:00 цаг хүртэл гүүрийн дам нурууны угсралтын ажил хийгдэх юм байна.
Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас санууллаа.
А.Уянга
18 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
2025-12-5
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.